Гэмт хэргийн тойм: Казак ченжүүдийг дээрэмдээд, машинтай нь шатааж алжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Zindaa.mn сайтад нийтлэгдсэн өнгөрсөн долоо хоногийн гэмт хэргийн мэдээнүүдээс танд тоймлон хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл мэдээний гарчиг дээр нь дарна уу.

 

Хар тамхи татдаг бүлэглэл Баянзүрх дүүргээс илэрчээ 

Өнгөрсөн бямба гарагийн орой Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд Баянзүрх дүүргийн орчмоос биеэ авч явах чадваргүй 30 орчим насны нэгэн залууг саатуулан шалгахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ.

 

Гэмт хэрэг гишүүд сүрдэх хэмжээнд өссөн  

...Манай улсад  гэмт хэргийн гаралт 2007 оноос хойш  1,6-2,0 хувиар буурсан ч энэ тоо УИХ-ын гишүүдийг сүрдэхэд хүрэглээ...

 

Сэтгэцэд нөлөөлөх эм худалдсан “Монос”-ын захиралд...

...“Монос” -ын захирлыг эрүү үүсгэн шалгаж “Монос” компанийн захирал  мансууруулах үйлчилгээтэй морфин, фенобарбитал, седуксин, сибазоны шахмал зэрэг эм бэлдмэлийг худалдаалсан гэх хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаад байна...

 

Гааздуулсан ажилчдын бие тааруу байна

...“Эрин интернэйшнл” компанийн хамгаалалтын албаны дарга ажлын байрандаа газ цацсаны улмаас хамгаалалтын ажилтан А газар дээрээ нас барж, 19 хүн Хордлогын үндэсний төвд хүргэгдлээ.

 

Согтуу хүүхэн найз залуугаа хутгалжээ

...Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд оршин суух 25 настай эмэгтэй Л  найз залуугаа хардаж маргалдсаны улмаас баруун гуянд нь хутга зоожээ...

 

7 хоногт 43 хэрэг бүртгэгджээ 

...Нийслэл хотод өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл гарч, 33 хэргийн эзэн холбогдогчийг тогтоосон байна...

 

Хүний амь хөнөөгөөд гүүрэн дор хаяжээ 

...Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо “Москва” хорооллын урд замын гүүрний дороос энэ сарын 17-18 нд шилжих шөнө 30 орчим насны эрэгтэй хүний цогцос  олдсон байна...

 

Согтуу охидоос болгоомжил 

...Дээрэм тонуул гарлаа хэмээн дуулддаг ч одоо бүр охидууд нэгнийгээ дээрэмддэг болж. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна 18 настай эмэгтэй Х-г энэ сарын 19-ний 02.00 цагийн үед 18-19 насны Ө, Ү, З нар согтуугаар бүлэглэн айлган сүрдүүлж, өмсөж явсан савхин хүрэм, гар утсыг нь дээрэмдсэн байна...

 

Хоолойгоо хэрчсэн хэрэг гарав 

...Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 29 настай эрэгтэй А  согтуу үедээ өөрийнхөө хоолойг зүсч танхайрсан байна...

 

Налайхын уурхай бас дахин нэг хүний амийг залгилаа

...Сүүлийн үед олон хүний амийг авч одоод байгаа Налайхын уурхайд бас нэгэн осол гарч нэг хүн амиа алджээ. Өчигдөр өглөө 09.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг  иргэн Б.Нэргүйгийн уурхайд осол гарсан байна...

 

Сайд асан Ц.Цолмонгийн хүүхдүүд луйвар хийжээ 

...Баянзүрх дүүргийн нутаг дахь “Номноо” хотхоныг Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Цолмонгийн хүүхдүүдийн “Дельта” гэдэг барилгын компани барьжээ. Гэтэл тэд уг хотхоны байр бүрээс 10 сая төгрөг завшсан гэх маргаан дэгдээд байна...

 

Тендерийн луйварчдыг 10 жил шоронд хорьж, хохирлыг заавал төлүүлдэг болъё 

...Хэрвээ тендер нь луйвар болохыг хууль хяналтынхан тогтоовол тэд ердөө л дээд тал нь 260 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Гэхдээ өнөөдрийг хүртэл тендер будлиулаад хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй байгаа нь тун сонин...

 

 Хоригдлын тоог хүүхдүүд 193-аар нэмжээ 

... Цагдан хоригдсон хүмүүсийг нас, хүйсээр нь авч үзвэл 3685 буюу 95.2 хувь нь эрэгтэй, 157 этгээд буюу 4 хувь нь эмэгтэйчүүд, 193 буюу 3.5 хувь нь насанд хүрээгүй этгээд байжээ...

 

 С.Зоригийн ”алуурчин”-ы хэрэг сэргээгдлээ 

... С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн нөхрийнхөө хамт баривчлагдаж хэлмэгдсэн гэх И.Даваагийн гомдлыг дахин шалгаж эхэлжээ...

 

70 саяын бурхан хулгайлсан оюутан баригджээ 

... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гуравдугаар багийн иргэн Ц-гийн гэрээс Бурхан багш, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Очир зэрэг нийт 70 сая төгрөгийн үнэ бүхий бурхан алдагдсан хэрэг гарсан...

 

 Үймээний үеэр С.Баяр 10 хүртэл хүн буудаж болно гэж... 

... Тэдний нэг хэсэг нь, бас тэгж ярих юм бол үймээний шөнө С.Баяр цагдаагийн дарга нартай уулзаад “10-ын дотор хүн буудсан ч яадаг юм бэ” хэмээн шазуур зуун ярьсан тухай шуугиж байна...

 

Их хэмжээний мод бэлтгэснийг илрүүлэв 

... нийт 2183 ширхэг буюу 67.51 шоо метр нойтон хус, улиангар, хар модыг эрхийн бичиггүйгээр бэлтгэн хадгалж байсныг шалгалтаар илрүүлсэн байна...

 

Zindaa.mn сайтын Эрэн сурвалжлах мэдээллийн алба.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top