Автомашин замын хажуу руу онхолдож жолооч нь амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Мод ачиж явсан "Зил130" маркийн автомашин онхолдож осолдсон хэрэг гарлаа. Тодруулбал, Завхан аймагт мод ачиж явсан "Зил130" маркийн автомашин онхолдож замын хажуу руу унасан байна. Ослын улмаас жолооч нь амиа алджээ. Тус аймгийн Замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очиж ажилласан бөгөөд одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top