Дугуйн зориулалтын замтай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Зуны улиралд дугуй унадаг хүмүүсийн тоо олширдог бөгөөд зориулалтын бус замаар явж байгаад зам тээврийн осолд орох нь их байдагтай холбогдуулан Бэлхийн зуслан руу тавьж буй 5.7 км авто замын хажууд явган хүний замаас гадна дугуйн зам шинээр тавихаар төлөвлөжээ. Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар болжээ. Энэхүү замын гүйцэтгэлийг  “Үйлсийн зам” компани графикийн дагуу үргэлжлүүлж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар болсон байна. Дугуйн замыг цаашид мөн үргэлжлүүлэн тавих ажил өрнөх аж. Тодруулбал , Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  800 метр урт, 2.5 метр өргөн зам барьж, хоёр талаар нь гэрэлтүүлэг суурилуулна. Мөн Баянгол дүүргийн X хорооллын арын зам дагуу байрлуулж, модны хоёрын зам дагуух даланг ашиглан дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top