"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгууд болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд хүлээлгэн өгсбн юм. Тус ор нь эмнэлгийн зориулалттай учраас толгой хэсгийг дээш өргөж буулгах, хөлний хэсгийг амрааж өвдөгний тахим хэсгийг өндөрлөх, буулгах үйлдлүүдийг хийхэд шаардлага хангах механик үйлдэлтэйгээрээ онцлог юм. Мөн дуслын хөл болон хүнд өвчтөн өөрөө татаж босоход зориулагдсан бариул зэрэг нь орны толгой хэсэгт бэхлэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )