Олон улсын галт тэрэгний тасалбарыг удахгүй интернэтээр захиалж авдаг болох юм. Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам энэ сарын 03-наас эхлээд олон улсын харилцааны галт тэрэгний зорчих эрхийн тасалбарыг интернетээр худалдаалах вебсайтын ажлыг эхлүүлсэн байна. Статистик бүртгэл мэдээллийн технологийн төвийн програм зохиогч инженерүүд уг үйлчилгээг нэвтрүүлж, www.eticket.ubtz.mn вебсайтаар үйлчлүүлэгчдэд интернетээр гүйлгээ хийх боломжтой болж байгаа юм. Ингэхдээ иргэд төлбөрийн картаа ашиглан зорчин явах галт тэрэгнийхээ тасалбарыг худалдан авах юм.

Сэтгэгдэл ( 0 )