Өнөөдөр аавуудын өдөр болж байна. Эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын наймныг аавуудын өдөр болгож зарлаад есөн жил болжээ. Дэлхий нийтээрээ аавуудын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд аав нарын өдрөө тэмдэглэдэг 18 дахь орон аж. Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд "Миний хайртай аав ба би " сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах гэнэ. Холбооны зүгээс олон нийтийн санал, хүсэлтийг харгалзан "Аавуудын өдөр"-ийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албан ёсоор тэмдэглэдэг болох саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт тавиад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )