Нийслэлийн Иргэний танхимд “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар өнөөдөр 14 цагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, шашны байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, "Улаанбаатар Буян” компани зэрэг байгууллагын төлөөлөл оролцох аж. Өнөөдрийн хэлэлцүүлгээр цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Ингэхдээ талийгаачдын ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж байж ажлыг эхлүүлнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )