Өнөөдөр Аавуудын өдөр. Эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын наймныг аавуудын өдөр болгож зарлаад есөн жил болжээ. Дэлхий нийтээрээ аавуудын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Тэрчлэн энэ өдөр бид хэзээ хэзээнээсээ илүүтэй аавууддаа талархах ёстой юм болов уу. Тиймээс ч “Хас”-ын гэх тодотголтой Сангийн сайд асан Ч.Ганхуяг Алс холоос ширтэн суугаа аавдаа зориулан сэтгэлийн үгээ бичсэнийг хүргэж байна.
Алс холоос ширтэн суугаа аавдаа.
Аавдаа. Сайн байна уу, та? Таныгаа гэнэт ихэд санав, хүү нь. Тэгээд захиа бичээд үлдээе гэж бодлоо. Та эргэж ирдэггvй тэр газар руу яваад яг хорин жил боллоо. Ээж сайн. Хоёр дүү биднийг хүний дайнд хүргэх гэж өөрийгөө хайрлалгүй зүтгэсэндээ. Одоо л нэг амсхийгээд сайхан болох байх. Энэ жил 60 насыг зооглох нь, ижий минь. Бид хэд ярьж байгаа, сайхан тэмдэглэнэ ойг нь энэ намар. Уг нь та ч байсан болоосой гэж бодох юм, хүү нь. Бага хүү тань 27 хүрлээ. Сургуулиа төгсөөд ажил хийж яваа. Сайн ч, сайхан ч залуу гараад ирсэн тэр маань. Таныг маш их санагдуулна. Сайн өвөө гэж таныг таньдаг болсон 7 ач зээтэй болсон шүү, та! Цаг амархан хөвөрчээ. Хүү нь таны нэрийг ямагт өндөрт авч явах гэж хичээсэн, энэ 20 жилд. Дутуу дулимаг зүйл ч зөндөө хийлээ. Уучлаарай. Хоёр дүүгийн хамт бид танд нэг зүйлийг амлая: хэзээ ч санаатай таныхаа нэрийг хөсөр хаясан үйлдэл бид хийхгүй. Улс орон ард нийтийнхээ төлөө бид ямагт явнаа. Манлайд нь. Яг тань шиг. Энхрий ижийгээ халамжилж, дүү нараа хайрлаж, бяцхан үрсээ сайн хүмүүс болгоноо. Эх орныхоо төлөө өөрийгөө хайрлалгүй зүтгэнээ. Андгайлъя, таныхаа нэрээр. Танд мөнхөд хайртай том хүү чинь. Тэнгэрийн орондоо та тавтай суугаарай. Аливаа юманд бүү санаа зовоорой. Би бүгдийг сайхан байлгана.
Таны ууган хүү, Хуягаа.

Сэтгэгдэл ( 9 )
Ih engiin tegeed ch chin setgeliin saihan zahia bnaa. Unshaad uyraad uillaa. Uhaantau saihan aaviin sain huu um. Az jargal husey. Aav tani chamaar baharhaj bgaa
Gun soliorol
yamar sonin oilgomjgui bichdegiin bee hervee uneheer uuruu bichsen bol ta??? geh yumuu haashaain bi!!! ch geh shig zugeer kkkk
ene neg l hudlaa niitlel hezeech huu aawdaa ingej bichihguiymarch utga alga
2016 onii surtalchilgaa yasan ert exlej b-na
Mongol helnii nairuulalzuin huvid tun maruuhan yum baina. Gol utga ni dandaa suuld ni ilerhiilegdsen. Etsest ni helehed Saihan zahiag ilgeejee Aavdaa
naadah chini aavin huu yagaad negiigee gutaadag yum be. hun bolgond taalagdah albatai yumuu. aavdaa l bichij
nudend huiten tsaraitai.ter ehner ni gej bas neg huiten baliar yan.han huuhen.
zass muu luivarchin chini.biygii hudal gutsaa.