Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй улам нэмэгдсээр байна. Өнгөрсөн шөнө л гэхэд ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын төв дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хэрэг 9 бүртгэгджээ. Энэхүү бүртгэгдсэн 9 дуудлагын нэг нь явган зорчигчийг дайрсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, БГД-ийн нутаг бичилийн арын замд "Х.грейс" маркийн авто машины жолооч Б.Бат-өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироожээ. Иймд архи согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн бол та тээврийн хэрэгсэл жолоодоохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )