Авто замын шинэчлэлтийн ажлыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологиор хийх үзүүлэх сургууль маргааш 08:30 цагаас Налайхын замаас Багануур салдаг уулзварын эхлэлийн цэгт болно. Уг арга хэмжээг зам тээврийн яам, авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр “Замын битум” ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр сууц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ямар байгаааг танилцуулах аж. Мөн талбайн хяналтыг лабораторийн болон халуун арга технологид ашиглагдах машин механизм тоног төхөөрөмж, хөрсийг боловсруулах технологид нэмэлт бодис хэрэглэх, ажил гүйцэтгэх технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг үзүүлж, шинээр туршиж байгаа дахин боловсруулах арга технологийн талаар тус тус танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
zurh sudas buyu tsusnii ergeltiin togtoltsoonii talaar bugdiig www.aterosclerosis-mongolia.bl ogspot.com 96665038