Жүжигчин Д.Ганцэцэг энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

СТА жүжигчин Д.Ганцэцэгийг хүмүүс "Жинжиймаа" киноны охины дүрээр нь сайн мэдэх билээ. УДЭТ-ын авъяаслаг жүжигчдийн нэг тэрбээр драмын тайзнаа олон дүр амилуулахын зэрэгцээ Монголын уран сайхны арав гаруй кинонд дүр бүтээсэн чадварлаг жүжигчин гэдгийг хэн бүхэн хэлэх биз ээ. Чадварлаг жүжигчин маань өнөөдрийг буюу 08 сарын 08-ныг жил бүр сэтгэл догдлон, тэсэн ядан хүлээдэг бөгөөд инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг хийчээдэг гэнэ. Учир нь энэ өдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байгаа бөгөөд Аав нь түүний амьдралд том орон зай эзэлдэг байна. Таван хүүхдийнхээ дундах, амин хайртай охиндоо гэж хаяглаж бичиж үлдээсэн захидал нь одоо ч түүнд байдаг ажээ. Тэрбээр Стресст орсон үе эсвэл маш их баярласан мөч, аавтайгаа хуваалцмаар, тэр үе болгондоо аавынхаа захиаг уншдаг байна. Ганаад 08 сарын 08-ны өдөр түүний амьдарлын хэзээч мартаж болохгүй, үргэлж санан дурсаж, инээн баярлах дурсамжит өдрүүдийнх нь нэг болжээ.  Мөн тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монголын бүх тэнгэрлэг аавууддаа баярын мэндийг хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top