Өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Майами хотноо өнөөдөр эхлэх бөгөөд наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд монголын баг тамирчид 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. АНУ-ын нарлаг Майами хотноо болох ДАШТ-нд 92 орны эрэгтэй 363, эмэгтэй 240, нийт 603 өсвөрийн жүдочид оролцохоор мэдүүлгээ албан ёсоор өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )