Сурагчдын дүрэмт хувцасыг хямд үйлдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Сурагчдын шинэ дүрэмт хувцасны үнийг 140 орчим мянган төгрөг хэмээжээ. Тэгвэл энэхүү үнийн өсөлтийг эсэргүүцэж зарим эцэг, эхчүүд нэгдэн "Эцэг эхчүүдийн түр хороо" байгуулсан байна. Тус хорооныхон өнөөдөр ҮХАА-ны   Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай биечлэн уулзахаар тов тогтоожээ. Эцэг, эхчүүд олон асуудлын талаар санаа зовж байгаа бөгөөд зарим үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцсыг адилхан материалаар арай хямд үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Тэд сурагчид дүрэмт хувцсаар жигдрэх нь зөв хэдий ч хэтэрхий өндөр үнэтэй дүрэмт хувцас нийлүүлээд эхэлбэл иргэдэд хүндээр тусна гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top