Монголын үндэсний түүхийн музейд гадны уран бүтээлчийн нэгэн үзэсгэлэн тавигдах гэж байна. Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн маргааш 16:00 цагт нээлтээ хийнэ. Зураач Сюзан Фоксын үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар харуулсан байх юм байна. Уг үзэсгэлэн нь долоо хоногийн турш үргэлжлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )