Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төв шинэ барилгаа хүлээн авлаа. Барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн яамны Оношилгоо эмчилгээний технологийн хэлтсийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Я.Буянжаргал, ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Анхтуяа нар оролцлоо. Эрүүл мэндийн төвийн барилга шинээр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 14,5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулсан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, МАХ групп 10 сая орчим төгрөгийн эмнэлгийн тавилгыг хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )