Монгол Улсын Засгийн газрын тэргүүний "Ерөнхий сайд-30 минут" мэдээллийн цаг өндөрлөлөө. Тэрбээр энэ үеэр УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүнсний ногоог Улаанбаатарт авчран борлуулахад учирдаг хүндрэлийг арилгахын тулд нийслэлийн 28 цэгт шинэ ногооны павилионыг байрлуулахаар болсон. Уг цэг ирэх долоо хоногт эхнээсээ нээгдэнэ гэв. Мөн өнгөрсөн долоо хоногт аймаг сумдын бүхий л замыг хаягжуулах шийд гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Буянт-Ухаад 1775 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Тэр цагаас хойш 100 хоногт есөн давхар арван барилгын ажлыг дуусгаж байгааг дурдаад 516 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сарын 21-нд нь ашиглалтад орно гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )