Сүүлийн өдрүүдэд усархаг ширүүн бороо ихээр орсны улмаас гол горихууд үерлэн усны түвшин нь дээшилсэн билээ. Харин энэ үеэр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртын Туул голын эрэг савнаасаа хальж эрэг дээр нь байрлах "Монгол шилтгээн"-ий хашаатай тулж иржээ. Ийнхүү дуудлага өгөн НОБГ-т мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн аврах ангийг очиход "Монгол шилтгээн" болоод тэр хавийн айл, зуслангийн хашааруу голын ус тулж иртлээ үерлэсэн байжээ. Аврах ангийнхан яаралтай арга хэмжээ авч голын усыг соруулах, зайлуулах замаар аюулгүй болгожээ. Хэрэв хашаа голын усанд автсан бол маш их хохирол учрах байсныг онцгой байдлын алба хаагчид онцолсон юм.

Сэтгэгдэл ( 1 )
zurh sudas buyu tsusnii ergeltiin togtoltsoonii talaar bugdiig www.aterosclerosis-mongolia.bl ogspot.com 96665038