Шинэ дулааны цахилгаан станцыг туршиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Увс аймгийн төвд шинээр баригдаж буй дулааны хоёрдугаар эх үүсвэрийг турших, горим тохиргоог тааруулах ажил эхэлсэн байна. Шинэ Дулааны станцын нэг, хоёрдугаар зууханд гал оруулах, шугам сүлжээнд горим тохируулга хийх ажлыг энэ долоо хоногт хийсэн бол өнөөдрөөс хотын төвийн гол шугамаар ус шахаж, туршиж үзэнгээ горим тохируулгыг нь хийж эхэлжээ. Мөн дулааны станцын горим тохируулгын ажил жигдэртэл туршилт явуулах бөгөөд гарсан зөрчил доголдлыг тухай бүрт нь засч байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top