“Эрдэнэцогт мэдээлнэ...” бүх оддын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээнд зориулсан хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагаас “UB palace”-т болно. “Эрдэнэцогт мэдээлнэ...” нэртэй бүх оддын тоглолтыг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод рок, попын болон нийтийн дууны бүх одод, хошин шогийн продакшнууд, “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцох юм байна.

Мөн хандивын тоглолтыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Монголын радио, телевизийн академи, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сонины холбоо, Монголын сайтуудын холбоо, зэрэг хэвлэл мэдээллийн салбарын бүх байгууллагууд дэмжин оролцож байгаа аж.

Түүнчлэн Б.Эрдэнэцогтын яруу найрагч, сэтгүүлч нөхөд нь хамтран дуудлага худалдаа зохион байгуулж андынхаа эмчилгээний зардлын тодорхой хэсгийг бүрдүүлэхээр болжээ. Үүнд нэртэй зохиолчдын эдэлж байсан үзэг, зохиолч, яруу найрагчдын гарын үсэг бүхий ном, уран сийлбэр бүхий монгол шатар, уран бичлэг, хайчилбараар бүтээсэн “Монголын нууц товчоо” болон уран зургийн бүтээл зэргийг дуудлага худалдаанд оруулж түүний эмчилгээний зардалд хандивлах юм байна. Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулан ХААН банкинд 5031681805 тоот данс нээсэн бөгөөд 155889 тусгай дугаарт мессэж илгээж болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top