Голын усны түвшин нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Ойрын өдрүүдэд бороо ихээр орж байгаа тул голын усны түвшин нэмэгдсээр байна. 8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 20-90 см давсан байдалтай байна. Хангай нурууны өврийн Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Хурх, Барх, Онон, Балж, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Туул, Улиастай, Балж, Онги, Таац, Хэрлэн голын эх, Халх гол Баянхошуу, Буянт гол Ховд аймаг орчмоор үерийн түвшинг 20-40 см даван тус тус үерлэж байна. Харин өнөөдийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 3-8 см , Ус судлалын харуул Ерөө-Дулаанхаан, Туул-Алтанбулаг орчмоор усны түвшин хоногт 15 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top