Баянбүрдийн замыг өнөөдөр нээж, 32-ын тойрог хүртэл хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх авто замын хучилтын ажил дуусч, хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Энэ хэсгийн хөдөлгөөнийг өнөө орой 23 цагт нээнэ. Үргэлжлүүлэн Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг өнөө орой буюу 8 сарын 09-ний 23 цагт хааж, 17-ны өглөө 07 цагт нээхээр төлөвлөж байна. "Наранбулаг-Хан" ХХК хоёр ээлжээр ажиллаж ийнхүү төлөвлөгөөт хугацаанаас өмнө замын хөдөлгөөнийг нээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top