Баянзүрх дүүрэгт газар өмчлөх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Нийслэлийн ИТХ-ын тавдугаар сарын 30-ны тогтоолоор нийслэлийн 52 байршилд 15.309 га газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 9, 20, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 байршилд 1232 га газрыг иргэдэд шинээр олгохоор болсон байна. Энэ нь дунджаар 20 мянга гаруй иргэн газартай болно гэсэн үг. Дээрх байршлуудад зөвшөөрөлгүй олон жил суурьшсан, хашаа татсан айлууд байгаа гэнэ. Холбогдох газраас судалгаа хийж, 15 байршлаас хоёрынх нь газрыг чөлөөлсөн байна. Цаашид 15 байршлын газрыг бүрэн чөлөөлсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, дэд бүтцийг шийдсэнээр иргэдэд газар олгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top