Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын нэрэмжит “Хэн сайн хуурдах вэ” уралдаан Японы Токио хотноо зохион байгуулагдхаар болжээ. Японд морин хуур хөгжим сонирхон суралцдаг 600 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний шилдгийг шалгаруулах зорилгоор ирэх аравдугаар сарын 5, 6-нд анхдугаар уралдаан зохион байгуулах гэж буй нь энэ аж. Уг уралдаанд шилдгээр шалгарсан Японы морин хуурч нь Морин хуурын чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг, дуучин П.Ариунбаатар, Д.Отгонжаргал нартай хамт Токио хотын Кюүриан танхимд аравдугаар сарын 12-нд болох “Монгол Аялгуу-2” тоглолтонд оролцох эрхтэй болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )