Уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн малчдыг хорьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс ашиглалтын лиценз эзэмшдэг “Жавхлант орд” компанийн байгальд хор хөнөөлтэй үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн малчдыг аймгийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн барьж, хорьжээ. Өнгөрсөн даваа гаригт тус сумын иргэн Б.Занаа, Н.Баяржавхлан нарыг барьж хорьсон байна. Ингэхдээ чухам ямар шалтгаанаар гэдгээ ар гэрийнхэнд нь хэлсэнгүй. “Жавхлант орд” компани гурван жилийн өмнөөс тус суманд хайгуул хийж эхэлсэн. Улмаар өнгөрсөн жил 28 газар өрөмдлөг хийсэн нь угаас ундны усны нөөц багатай тус сумын ганц худгийн ус бохирдоход хүргэжээ. Түүнчлэн малын уушиг харлаж, бусад дотор эрхтэн нь цайрсан байна. Тиймээс нутгийн малчид энэ явдлыг эсэргүүцэж, аймаг, сумын удирдлагуудад удаа дараа гомдол гаргасан ч хэрэгсээгүй ажээ. Дээрх хоригдсон иргэд одоо уурхайн ам нээх гэж байгаа газарт нутагладаг ба компанийн хамгаалагчдыг хөөхөд эсэргүүцсэн болохоор ийнхүү эрүү үүсгэж хорьсон байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саки(65.49.14.73) 2025 оны 03 сарын 13

тэд нар чинь нутаг усаа хамгаалахын төлөө тэмцэж байгаа хүн юун буруу гэж........................ ........ барьж хорих эрх чинь байна уу

1  |  0
саки(65.49.14.73) 2025 оны 03 сарын 13

орон нутгийн малчидыг хорино гэдэг утгагүй зүйл

1  |  0
саки(65.49.14.73) 2025 оны 03 сарын 13

манайхаан тэмцэнэ шүү..

1  |  0
car(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

mongol ulc uurhaigui amidarz zadahgui um baih daa cuuldee ard tumnee horig baig eercdee mongoliin bajlgaar bajgdag boloh nee ard tumen baig ulc togtdog um chuu dee

1  |  0
сэтгэл(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Ард тvмнээ сонсоно гээд байсан яасан бэ

1  |  0
zochin(122.201.18.27) 2025 оны 03 сарын 13

ene ch yu chbishee

1  |  0
Top