Есөн сартайгаасаа хойш манай улсад эмчлэх боломжгүй зүрхний хэм алдагдах өвчинтэй гэсэн оноштойгоор Г.Нямдаваа хүү 18 нас хүртлээ явжээ. Хүүгийн өвчин 2010 оноос хүндэрч өвдсөн үедээ минутанд 200-225 хүртэл цохилдог байна. Ингэж өвдөх бүртээ эмнэлэгт очдог ч түр зуур өвчнийг нь намдаагаад цаашид өөр эмчилгээ хийх боломжгүй гэдэг байна. Улмаар түүний гэр бүлийнхэн Энэтхэг улсын зүрх судасны багт хандсанаар түүнд хагалгаа хийхийг зөвшөөрчээ. Ийнхүү Г.Нямдаваа хүү Энэтхэг улсад очиж яаралтай мэс засалд орох шаардалагтай байгаа бөгөөд хүүгийн эмчилгээний зардалд 30 сая төгрөг хэрэгтэй байгаа. Эмчилгээний зардлын 80 хувийг “Дельта констракшн” гаргахаар болжээ. Харин үлдсэн мөнгийг нь нинжин сэтгэлт та бүхнээсээ тусламж хүсэн “Дельта констракшн” болон МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдэл хамтран “Зүрхний хайлан” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж байна. Яаралтай зүрхний хагалгаанд орох хэрэгтэй байгаа Г.Нямдаваа хүүгийн эмчилгээнд зориулсан энэхүү “Зүрхний хайлан” нэртэй хандивын тоглолт маргааш 19.00 цагаас "UB палас"-д болох бөгөөд үе үеийн нийтийн дуучид, залуу яруу найрагчид оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулахаар болжээ. “Зүрхний хайлан” хандивын тоглолтын билет 10000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )