Чулуун-овооны тойргоос зүүн тийш замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Зүүн 4 замын тусгаарлах зурвасын хойд урсгалыг өчигдөр орой 18 цагт нээлээ. Уг замыг энэ сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас хучилт хийх боломжгүй болон хугацаанаасаа хойшилж ийнхүү өчигдөр орой нээсэн юм. Харин үргэлжлүүлэн Чулуун-Овооны тойргоос зүүн тийш чиглэлд 800 метр авто замын урд урсгалыг хаалаа. Энэхүү замын хучилтын ажил гурван өдрийн хугацаатай үргэлжилхээр төлөвлөгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top