Лениний музейг төрийн өмч гэж тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Лениний музейтэй холбоотой Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж МАН-ын гаргасан давж заалдах нэхэмжлэлийг авч хэлэлцээд Лениний музейг төрийн өмч гэж тогтоолоо.

Лениний музейн барилгын асуудлаарх анхан шатны шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байсан ба тус шүүх хуралдаанаар МАН-ын эзэмшиж байсан барилгыг музейн зориулалтаар ашиглах нь зөв хэмээн үзэж эзэмшигчээр нь Төрийн өмчийн хороог тогтоож, МАН-ыг хууль бус өмчлөгч тул уг байрнаас албадан чөлөөлөх гэсэн шүүхийн шийдвэр гарч байсан билээ. Харин уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн МАН-ынхан давж заалдсан ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр нь үлдээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Угаасаа л терийн емч гэдэг нь адгийн тэнэгт ч ойлгомжтой асуудал.Ичих булчирхайгvй хvмvvс л ард тvмнээс хулгайлж сурснаараа шуналтаад байгаа болохоос

1  |  0
Top