11 дүгээр сургууль хүүхэд хүлээж авах боломжгүй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Нийслэлийн ууган сургуулиудын нэг өдгөө 70 жилийн настай математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн сурагчид шинэ хичээлийн жилдээ 31 дүгээр сургуулийн арын корпуст хичээллэхээр болжээ. Учир нь энэхүү 11 дүгээр сургуулийн барилга олон жил болсон тул хүүхэд хүлээж авч, цаашид ашиглах боломжгүй болжээ. Ийнхүү сургуулийн шинэ байр барихаар буулгаж байгаа бөгөөд сургуулийн шинэ байрыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэн ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top