Сүүлийн үед машины хулгайнаас гадна айлын гэр орон сууц руу нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах хэргүүд газар авсаар байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд Нуурын гудамжинд гэр хорооллын айлын байшинд хууль бусаар нэвтэрч 200 мянган төгрөг, 200 юань, зургийн аппарат, алт монетон бөгж алдагджээ. Иймээс хаалга цоожоо шалгаж, харуул хамгаалалттай орхиж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )