Энэ намар 1000 оюутны тохилог байр ашиглалтанд орно. Тус байр ашиглалтанд орсноор хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирж буй оюутан залуучууд амьдрах байранд санаа зоволтгүй болж байгаа юм.
Барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан бөгөөд дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил явагдаж байгаа аж. 1000 оюутны байрны өрөө тус бүр дотроо ОО-ын өрөө болон душтэй.
Мөн нэг тасаг нь дотроо хоёр өрөөтэй бөгөөд үүдэндээ том саруулхан коридортой байхаар засаж тохижуулж байгаа юм байна.
Байрны төлбөрийн тухайд бусад оюутны байрыг бодвол харьцангуй өндөр өртөгтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд оюутнуудын төлбөрөөр сан бүрдүүлээд дараагийн оюутны байр барихад зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь 1000 оюутны байранд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм.

Сэтгэгдэл ( 1 )
Zob gej bodoj bn