Яармагийн шинэ замыг түр нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Яармаг Нисэх чиглэлийн авто замыг өргөтгөн урд урсгалыг шинээр хийж байгаа бөгөөд 9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг гүйцэтгээд байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэхийн тулд энэхүү урд урсгалын шинэ замыг 9 сарын 15 хүртэл түр нээхээр шийдвэрлэжээ. Гурван эгнээ бүхий шинэ замыг 2 урсгал болгон хувааж зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд хойд урсгалын гүүр, хоолойн ажлыг хийсний дараа урд урсгалдаа өнгө хучилт авч гүйцээнэ. Шинэ замын зорчих хэсгийг 8 сарын 18-ны бүтэн сайн өдөр нээхээр тэмдэглэгээний ажил хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top