Хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Замын хөдөлгөөний удирдлагын төвд энэ сарын 7-ны өдрийн байдлаар гэрлэн дохионы 139, хурд хэтрүүлсэн 336 зөрчил бүртгэгдсэн. Харин өчигдрийн байдлаар гэрлэн дохионы 111, хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлээс харахад гэрлэн дохионы зөрчил харьцангуй буурч байгаа нь харагдаж байна. Харин хурд хэтрүүлсэн зөрчил буураагүй байна.  Зөрчил гаргасан жолооч нарт гэрийнх хаягаар торгуулийн хуудас очиж байгаа. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top