Эрхэм Ерөнхийлөгч ээжийгээ хөдөөлүүлэхдээ доорх үгийг хэлжээ.
"Бидний ачлалт буурал ээж минь. Мөнхийн насан хутгийг олсон буянтан минь. Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү. Ээж минь Та бидний аав Монголын Цахиагийн халамжит хань болж, 8 хүү төрүүлж өсгөсөн.Та хүний журам, түмний ёсыг дээдэлж амьдрахыг бидэнд сургасан. Та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон олон хүн, амь амьдрал, айл өрх Танаас эх авсан.Та хатууг сөрж амьдарсан. Амьдрал бол хүний өөрийнх нь бүтээл гэдгийг Та нотолсон.
Та сургаальт мэргэн ээж байсан. Та сургаалиа амьдрал болгож, амьдралаа сургааль болгож чадсан. Таны билэг сургааль, үлгэр дууриалалт амьдрал үр хойч бидэндээ үеийн үед, үрийн үрд үүрд уламжлагдан үлдэх болно.
Ээж минь Та өөрийн зовлонг давж, бусдын төлөө амьдрахын учрыг бидэнд ойлгуулсан. Та олонтой амьдрахын, шударга зөв амьдрахын толь байсан. Та бурууд хатуу, зөвд зөөлөн ээж байсан. Та зөв амьдрахын буяныг үр хүүхэд, ач зээ, удам судартаа өртөөлж үлдээж чадсан. Та алдар гавьяаг биш ажил хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь Та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянт ээж байлаа.
Буянтай буурал ээж минь Та бурхны орондоо амгалан залар даа. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Ээж минь Таныг бурхан болохыг үзэх, бодох, энэ үнэнтэй эвлэрэх зүйрлэшгүй хэцүү байна.
Ээж минь Таны ард бид хүүхдээрээ үлдлээ.Бас олуулаа үлдлээ. Ивээл хайранд тань бүүвэйлэгдэж явсан Таны нялх хүүхдүүд, хайртай бэрүүд, олон ач зээ нар тань Танаар дутаж амьдрах нь.
Танаар бид бүгд бахархаж Таны ариун буянт зам мөрийг залгаж үргэлжлүүлж явах болно. Таны захиж хэлснийг, ачит сургаалийг бид үргэлж бодож дагаж явах болно. Таны хэмжээлшгүй их ачийг үргэлж санаж явнаа бид.
Та үр ач нарынхаа төдийгүй түмэн олныхоо хайртай ээж байсан. Ээж Таныхаа их буянаар, сайхан ээж Танаараа бид бахархаж байна. Түмэн олныхоо буянд залбирч, таныхаа нэр төр, их ачийг бодон бодон бид амьдрах болно. Ээж минь Таны амьдрал үр хүүхэд биднийхээ зүрх сэтгэлд үргэлжлэх болно.
Ээж минь Та түмний буян, уул ус, тэнгэр бурхандаа үргэлж залбирдаг байсан. Одоо Та минь тэнгэр боллоо. Бурхан боллоо. Дарь эх боллоо. Ээж таныгаа бид шүтэж явнаа. Тандаа цай сүүнийхээ дээжийг өргөж явъя аа.
Буянтай буурал ээж минь Та амгалан сайхан нойрс доо. Ээж минь Та уран тэнгэртээ эгнэшгүй ачит Дарь Эх болж мөнхөр дөө. Үр хойч бидэндээ сайн хүүхэд болж төрөөрэй.
Ум сайн амгалан болог ээ.

Сэтгэгдэл ( 7 )
um maani bad nim hum
burhanii orond ochih boltugai.evtei bol hvchtei mongolchuudaa. bie bienee hvndelj surtsgaay. um ma ni bad mi hum.
Буянтай ээж!Бурханы оронд эрхэмсэгээр заларсан гэдэгт итгэнэм! Монголын амьдралыг еерчилж чадсан бурханы элч байсан юм болов уу даа!
tand gynee emgenel elerhiilj bna ta setgeliin hatiig iijii tani surgasan bolohoor tanii nuruu buhiihgyi mungoliin ard tymen tanii eejeer bolon taniar baharhaj bna tanid amjilt hysie buurai maani burhanii orondoo taiban noirsdoo um sain amgalan boltugai
Ум маани бад мэ хум
ene door setgegdel bichsen teneg malaa chi hunii muud denduu durtai yumaa.harin chamd uhel zovlon oshoo ikh hatuu chinii mahand shingtel medruuleesei hunii horvood uhel hagtsal shig hetsuu yum baikhgui .Elbegdorj chamaas ymarch baisan heden alham deer baikhaa.Burhan chamaig gesgeekh boltugai. chi ooroo yv.
teneg huugee avaad yavahggui