1,8 тэрбум залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдлэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 10

Дэлхий даяар 1,8 тэрбум залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдлэх боломжгүй, эрсдэлд байна. Тиймээс Олон улсын байгууллага, НҮБ-ын Суурин төлөөлөгч, Дэлхийн удирдагч нарт хандан дараах уриалгыг гаргажээ.

Дэлхий даяар өрнөж буй иргэний нийгмийн хөдөлгөөнүүдэд олон сая залуучууд нэгдэн шударга ёсыг шаардаж байна. Орон нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд ажилладаг идэвхтэн тэмцэгчид өөрсдийн амьдрал, боловсролын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах, хүний эрх, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд нийгмийн амьдралын бүхий л салбар дахь залуучууд ялангуяа залуу эмэгтэйчүүдийг хувь нэмрээ оруулж идэвхтэй оролцохыг уриалан дуудаж байна.

Бид та бүхнийг Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын хурлаар (ICPD+20) болон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөртөө залуучууд ялангуяа залуу эмэгтэй, өсвөр насны охидын эрүүл мэнд, хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавихад хариуцлагатай хандан тогтвортой үйл ажиллагаа өрнүүлэн дараах асуудлаар арга хэмжээ авахыг хүсч байна. Үүнд:

• Хүний эрхийг хүндэтгэсэн, эрх тэгш байдал, шударга ёс, олон талт байдлыг хангасан Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар чанартай, харилцан уялдаа холбоотой, иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх,

• Залуучуудыг эрхээ эдлэхэд нь чадваржуулахын тулд бэлгийн боловсролын талаар өргөн хүрээний мэдлэг олгох,

• Шийдвэр гаргах бүх түвшинд залуу эмэгтэйчүүдийн манлайлал үр нөлөөтэй байлгах,

• Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэх, дэмжих, хамгаалах

Бид дэлхий ертөнцийн ирээдүйн иргэд учраас та бүхнийг хойч үеийнхэний төлөө чухал алхам хийнэ гэж үзэж байна гэсэн байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top