Зам-Үүдийн тасалбар наймдугаар сарын 13 хүртэл дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Наймдугаар сарын 13-ныг хүртэл Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар урьдчилсан байдлаар дуусчээ. Зорчигчийн урсгал ихэссэн энэ үед мягмар, лхагва, бямба гарагт 20.00 цагт нэмэлтээр экспресс буюу буухиа галт тэрэг явуулж байгаа гэнэ. Буухиа галт тэрэгний тасалбар одоо зарагдаж байгаа бөгөөд тасалбарын үнэ нэмэгдээгүйг албаныхан онцолж байна.

Нийтийн вагоны тасалбар 9600, унтлагынх 16.300, тасалгаат вагоны тасалбар 27.300 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин буухиа галт тэрэгний тасалбарын үнэ 32.300 төгрөг гэнэ. Иргэдийн ачаалал багастал буухиа галт тэрэг үйлчлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top