”Гиннес”-д бүртгүүлэх 3000 морьдын уралдаан болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 10

Монголчууд өчигдөр 11 090 морь жагсааж дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номонд бүртгүүлсэн. Энэхүү жагсаалд монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 11 090 морь жагссан нь ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Үүнээс өмнө АНУ-ын Флорида мужид найман мянган морьтон жагсаж байсан түүх байдаг аж.

Тэгвэл өнөөдөр монголчууд маань мөн 3000 мянган морь нэгэн зэрэг уралдуулж бас нэгэн дээд амжилт тогтоох гэж байна. Улаанбаатар, Төв, Хангай, Говь, Баруун, Зүүн гэсэн зургаан бүсэд таван зуу, таван зуугаараа хуваагдаж гарааны төхөөрөмжнөөс нэгэн зэрэг уралдаж байна.  Энэхүү уралдааны морьдыг бүртгэх тоолох ажил өнөөдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11.00 цагт уралдааны замд гарсан юм.
Нийтдээ 20 километр замд уралдах энэхүү уралдаан 15:00 цагт барианд орж, Гиннесийн шүүгчид тооллого явуулсаны дараа “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулах юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

Orj чи муу үхсэндээ өрөвдөлөөр нь дуудаад байгаан муу шээш минь чи хаана төрчөөлд олон долоон юм хуцаад байгаан айн Энэ чинь монгол ард түмний бахархал шүү чи нээх өрөвдөлтэй гэж мэгээд байх шаардлага байхгүй шүү

1  |  0
Orj(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Denduu uruvdultei

1  |  0
Top