“Гудамж” төслийн хүрээнд нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай холбох зам барилгын ажил эхлээд байна. Энэ зам барилгын ажлын дууссаны дараа нэгдүгээр хорооллоос III, IV хороолол руу ирж буй тээврийн хэрэгсэл Саппоро руу уруудахгүйгээр шууд хөндлөн нэвтрэх боломжтой болно гэдэг албаныхан хэлж байгаа. Тэгвэл замын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тус замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ.
Нэгдүгээр хорооллын араар хотын төв буюу Саппорогийн дөрвөн замын уулзвар руу орох хөдөлгөөнийг хэвээр үлдээж, зүүнээс баруун тийш зорчих хөдөлгөөнийг хоригложээ.

Сэтгэгдэл ( 0 )