Олон улсын атомын энергийн агентлагийн бүсийн хамтын гэрээний төслийн техникийн уулзалтыг энэ сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ОУАЭА, Цөмийн энергийн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах гэж байгаа аж.
Хуралд ОУАЭА-ийн шинжээч болон Япон, Австрали, Энэтхэг, Бразил, Пакистан, Индонез, Бангладеш, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос, Хятад, Мьянмар, Непал, Филиппин, Вьетнам, Шриланк зэрэг орнуудын төлөөлөгчид оролцох юм байна.
Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд RAS/5/056 “Мутацийн аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” сэдэвт тус хурлын зорилго нь төсөл хэрэгжүүлэгч гишүүн улсууд цөмийн технологийг ашиглан буудайн шимт чанар, ургац, хөрс, усны менежментийг хэрхэн сайжруулж байгаа талаар мэдээлэл өгч туршлага солилцох аж.

Сэтгэгдэл ( 0 )