Цацрагийн хамгаалалтын талаар мэргэжилтнүүд зөвлөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 11

Ирэх 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсын их сургууль, Боловсрол шинжлэх ухааны их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн газар хамтран "Цацрагийн биологи, цацрагийн хамгаалалт" сэдвээр олон улсын эрдэм шингжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.

 Цацрагийн биологи, цацрагийн хамгаалалтын шинжлэх ухаан,технологийн өнөөгийн зангилаа асуудал, манай оронд цөмийн болон цацрагийн техник, технологийг олон улсын стандартад нийцүүлэх, цацрагийн оношилгоо, эмчилгээний шинжлэх ухааны үндсийг эмч мэрэгжилтэн, өргөн олонд хүргэх,   боловсон хүчин бэлтгэх зэрэг онол, практикийн гогцоо асуудлыг хэлэлцэж, санал солилцох,  зөвлөмж санал боловсруулахад хурлын зорилго оршиж байгаа аж.

Цацрагийн биологи нь дэлхийн шинжлэх ухааны эн тэргүүн шугамд гарч сансар аялах, шинжлэх ухаан, технологи, оношилггоо, эмчилгээ хийгээд үйлдвэрлэлийн олон тулгуур асуудал цацрагийн биологийн шинжилгээний ололт, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны  жор үр дүнгээс шууд хамааралтай болсныг энэ хурлаас тоймлон тодруулж,  эрдэмтэн, мэрэгжилтэн төдийгүй удирдах хүмүүс, үйлдвэрлэл практикийн ажилтан нарт хүргэж цааших ажиллагаанд хэрэгтэй шинжлэх ухааны мэдлэг чадвар, соёлыг  нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.

.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zuv(103.11.195.129) 2025 оны 03 сарын 13

.Cacragiin biologi tehnik tehnologigui yumyalanguya Anagaah uhaand baihgui bolsonyalanguya havdartai humuuciig cacragaar sharj edgeej bna . Tsumiin onoshlogoo hamgiin nariin onoshlogoo shuudeeHumuust sain oilguulj surtalchilgaa sain hiih heregtei

1  |  0
Top