Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 11

Монголын Үндэсний статистикийн хорооноос хийдэг улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах сар тутмын хурал ирэх даваа гаригт буюу наймдугаар сарын 12-ны 11.00 цагт Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд болно. Энэхүү хурлаар эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцуулах аж.

Тус хороо нь сар бүр ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийг эмхэтгэн танилцуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top