Зарим баарны үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Баянзүрх дүүргээс “Эрүүл-Аюулгүй хот” аян зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбоотой тус дүүрэгт  үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт гүн” ХХК-ийн “Ото” баар, “Blue bird” ХХК-ийн “Blue bird” баар, “Чингис интернэшнл” ХХК-ийн “Оакланд” зэрэг баарны үйл ажиллагааг зогсоожээ. Баянзүрх дүүрэгт орших тус баарнууд нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх заалтыг зөрчин зарим багууллагууд хууль бусаар тамхи худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага тооцон ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top