Ирэх лхагва гарагт Архангай аймгийн Тариат суманд унаганы баяр болох гэж байна. Учир нь манай орныг зорин ирсэн жуулчдад зориулж байгаа аж. Гурван өдөр үргэлжлэх энэ баярыг “Морин-Аялал” ХХК зохион байгуулж байгаа юм. Энэ баярын үеэр унага тамгалах, унаганы уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдахаас гадна оролцсон жуулчид хүсвэл унаганд нэр өгч болох гэнэ.
Мөн энэ өдөр адуун сүргээ холхон бэлчээж хүн бүр нэг унага зүслэн тавьж уралдуулдаг нь хийморь лундаагаа сорьж байгаа хэрэг хэмээн үздэг байна.

Сэтгэгдэл ( 1 )
Mahs goi ymaa ♥♥