"Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ" гэх мэдээллийг энэ сарын 9-ны өдөр гаргаж байсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ. Яамнаас гаргасан мэдэгдэлдээ “Энэхүү мэдээлэл ташаа болох нь тогтоогдсон бөгөөд эндсэн гэх хоёр нярай эсэн мэнд байгаа аж. Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн харьяат, гурван сар 10 хоногтой хоёр ихрийн нэг нь наймдугаар сарын 1-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба одоогоор нярайн биеийн байдал сайжирч, эмнэлгээс энэ сарын 9-ний өдөр гарсан” гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )
tashaa medee tawidag nuhud bolio olood hariutslga toots ulsiin ajil hunii amiar zugaatsaj boldogiimuu
Ashgui dee.
Ashgui dee esen mend bgaa bol boloo doo