“Ноёд” –ын Ерөнхийлөгч Г.Буяндорж шинэ аваргад зориулан наадам хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж Сэлэнгэ нутгаас төрсөн анхны аваргадаа зориулж тусгайлан наадам хийжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Ноёд” групп, “Таван хан” дэвжээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх Улсын хүчит арслан  Г.Эрхэмбаяр Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлснээр Сэлэнгэчүүдийнхээ магнайг хагартал баярлуулсан билээ.

 Тэрчлэн Сэлэнгэ түмний нутгийнхаа нэрийг гаргасан аваргадаа барих бэлэг дуусах болоогүй бололтой. “Ноёд” группын эзэн Г.Буяндорж  группын нэрийг гаргаж Г.Эрхэмбаярынхаа төрсөн сум болох Мандалд наадам зохион байгуулан, бэл нүнжигээ ч илтгээд авчээ.

Энэ сарын 2-нд Сэлэнгэчүүд аваргадаа хүндэтгэл үзүүлэн Сүхбаатар хотод “Сэлэнгэ түмний талархлын баяр наадам” зохион байгуулсан билээ. Тус наамдаар 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харвааг зохион байгуулсан юм. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс шинэ аварга Г.Эрхэмбаяртаа гурван өрөө байр,  “Бенз G500″ маркийн автомашин, нэг суурь хонь бэлэглэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boliod ug(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Ene odoo bas hudlaa amlaad l yawjil bnu yu gej shaasan boldo

1  |  0
Зочин(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Дуучин Т.Ариунаа ч таарсан юм да.

1  |  0
Үнэн нь(103.9.90.253) 2025 оны 03 сарын 13

Хэхэ энэ хийсэн нь үнэн болов уу! энэ сайхан хулхи гар гэсэн. Аварга болсон орой нь л гэхэд ресторанд ууж байхдаа би төлнө гэж байгаад л бултчихсан гэсэн. Бас байр өгч байна гэж яриад л явдийн гэсэн. Өөрийгөө рекламдахдаа ашиглаад яаг өгсөн юм байхгүй гэсэн. Энэ тэнд аваргын найзууд цуглахаар энийг бусад нь мурьдаг гэсэн.

Top