Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилсээр байна. Өнөөдрөөс эхлэн хоёр уулзварт зам хаахаар болжээ. Тодруулбал, "Дархан Минж"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-нийг хүртэл хааж, замын хучилтын ажил хийх аж. Мөн Ажилчны гудамжны уулзварыг хаасан байна. Иймд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, "Дархан Минж" дэлгүүрийн өмнөх замын чиглэлд зорчих боломжгүйг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )