Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоосон билээ. Энэхүү тогтоол нь ирэх 09 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж, өмнөхөөсөө 36.7 хувиар нэмэгдэх аж. Мөн одоогоор барилгын салбар цалингийн доод хэмжээг 358 мянган төгрөг, эрчимхүчний салбар 230 мянган төгрөг болгож тогтоогоод байгааг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top