Сансрын аюулгүйн тойргоос уруудах замыг нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн засварын ажлын хүрээнд хучилтын ажил гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна. Түүнчлэн, Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах албаны уулзвар хэсэгт замын доогуур бохир, цэвэр усны шугам, дулааны шугамын засварын ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийснээр замын хөдөлгөөнийг мөн нээсэн байна. харин уулзварын хучилтын ажлыг хийгээгүй байгаа тул "Беринг" ХХК энэ хэсэгт дахин зам хааж хучилт хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top