Үйлдвэрийн гудамжинд 400 метр зам хаалттай

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр төлөвлөжээ. Зам хааснаар замын доогуурх дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил хийж, дараа нь замын суурийн нягтруулалт хийх юм. Түүнчлэн энэ 400 метр замын өргөтгөлийн зурваст нэг хашаа, нэг байшин орсныг чөлөөлж зам барилгын ажил гүйцэтгэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top