Олон нийтийн хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Маргааш буюу 08 сарын 13-ны 15:00-17:00 цагт "Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл зүйлүүд, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт болно. Хэлэлцүүлгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага ТББ хамтран зохион байгуулах юм. Хэлэлцүүлгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-121 тоот “Ургамлын харшлаас хамгаалах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах,  харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах, цаашид хийх ажлуудын талаар харилцан ярилцана. Мөн “Харшил урвал үзүүлэх өвөрмөц шинжтэй ургамлын тархалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай”, “Харшлын өвчлөлд нөлөөлж байгаа ургамлын төрөл зүйлүүд”-ийн талаар хэлэлцэн дүгнэж, тэдгээрээс сэргийлэх талаар зөвлөмж гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top