Үр тариаг хүлээж авахад бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Энэ жил улсын хэмжээнд 313 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан билээ. Манай улс 173.6 мянган тонн багтаамж бүхий 3600 гаруй зоорь байдаг аж. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд 295 мянган тонн байгаагаас гадна аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй мянган тонн багтаамжтай элеватор байдаг аж.

Тус элеваторуудад ариутгал хийгдээд бэлтгэл үндсэндээ хангагдаж, үр тариаг хүлээж авахад бэлэн болжээ. ҮХААЯ-наас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангана гэсэн зорилт тавьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top